MN | EN

Нүүр - Компаний тухай

"Эвсэг" ХХК нь 2000 онд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж ирсэн. Компаний хувьцааны 49%-ийг компаний ажиллагсад эзэмшдэг тул компаний хамт олон үйл ажиллагааг нь өргөжүүлэх, үр дүнг сайжруулах талаар зорилго нэгтэй ажиллаж өөрийн бүтээн байгуулалт хийж амжилт нь ахиж байна. Тус компани нь монгол ямааны ноолуур, тэмээний ноосоор Монголдоо үйлдвэрлэсэн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн төрөл бүрийн оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Ноос, ноолуурын салбар дахь үндэсний томоохон компани болон өргөжиж байна.

"Эвсэг" компани нь тав тухтай орчинд, бүтээгдэхүүний өнгө, загварын сонголтыг нэг дороос хийх боломжийг хэрэглэгчиддээ бүрдүүлэх зорилгоор 2005 онд Германы архиктектурын багтай хамтарч, олон улсын жишигт хүрэхүйц "Эвсэг үйлдвэрийн төв дэлгүүр"-ийг нээж ажиллуулснаар өнөөдөр Эвсэг брэнд нь хэрэглэгчдэд танигдаж, Улаанбаатар хот болон орон нутгийн  сүлжээ дэлгүүрүүдээр өргөжиж хэрэглэгчидэд хүрч байна.

Манай бүтээгдэхүүний хэрэглэгчдийн таашаалыг хүлээх болсон онцлог нь эх орны үнэт түүхий эд болох цэвэр монгол ямааны ноолуур, тэмээний ноосыг  европын өндөр чанартай туслах материал, технологиор чанарын өндөр түвшинд боловсруулж, мэргэжлийн өндөр зэрэгтэй ажилчид инженерүүд, дизайнеруудын сэтгэл шингэсэн ур ухаанаар бүтээгддэгт оршино. 

Манай компаний ерөнхий дизайнерын бүтээл 2007 онд гоёл наадмаас Шилдэг дизайнер 2009 онд шилдэгийн, шилдэг гранпри авч байсан нь манай бүтээгдэхүүнийг шилдгийн шилдэг гэдгийг харуулж байна.

Эвсэг брэндийн бүтээгдэхүүн нь 100%  монгол ноолууран бүтээгдэхүүн, "органик бүтээгдэхүүн" гэдгээрээ нэр хүндтэй болсон.

"Эх орны үнэт түүхий эд  Монгол ямааны ноолуур, тэмээний ноосыг бүрэн боловсруулж, техник, технологийнхоо түвшинг байнга сайжруулах замаар гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамт олныхоо ашиг, орлогыг нэмэгдүүлж эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулна"

 
Мэдээлэл оруулаагүй байна